Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
NASA Ангараг руу нисгэхээр 12 нисэгч сонгож авчээ

Сарны нөгөө тал руу, магадгүй Ангараг гариг руу хамгийни анх нисэх таван эмэгтэй, долоон эрэгтэй нийт 12 хүнийг америкийн сансар судлалын NASA агентлаг сонгож авлаа гэж Хьюстон дахв Жонсоны нэрэмжит Сансрын төвд болсон ёслолын үеэр НАСА агентлагийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Роберт Лайфут мэдэгджээ.
“Та нар бол Америкийн шилдгүүдийн шилдгийг төлөөлж байна. Та бүхнийг сансарт нисэх бэлтгэлийг хангахад NASA агентлагийн бүхий л баг туслахад бэлэн байна” гэж Лайфут мэдэгдсэн байна.
Сансрын нисэгчдийг шилж авах комисст 2017 онд нийт 18 мянга 353 хүн өргөдөл ирүүлсэн нь урьд хожид энэ мэргэжлийг ийм олон хүн сонирхож байгаагүй баримт. Үүний өмнө 1978 онд л сансрын нисэгч болохоор найман мянган хүн өргөдлөө өгч байсан юм байна.
Шалгаруулахад юуны өмнө АНУ-ын иргэн байх, инженер, биологи, анагаах ухаан, компьютер, математикийн баклаврын боловсролтой, мянгаас доошгүй цаг ниссэн цэргийн нисгэгч байж болно гэсэн шаардлага тавьсан юм.
Шалгарсан хүмүүс анхны нислэг хүртэл 2-3 зуны бэлтгэл сургуулилт, үүн дотор орос хэлний курс сургууль хийж, эхлээд Олон улсын сансрын станцад очих, дараа нь Сар, тэгээд Ангараг руу нисэх бэлтгэл хийх юм.

0 Сэтгэгдэл