“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Ираны парламентад зэвсэглэсэн этгээд гал нээлээ

Ираны парламентын хуралдааны танхимд зэвсэглэсэн этгээд гал нээлээ гэж мэдээллийн Tasnim агентлаг дамжууллаа. Одоо ч парламентын ордонд буун дуу үргэлжилж хэсэг хүнийг барьцаалсан гэж мэдээлж байна.

Орон нутгийн цагаар өглөөний 10,30 цагт зэвсэглэсэн дөрвөн этгээд парламентын ордонд дайрч ороод хамгаалалтын ажилтнууд руу эмх замбараагүй гал нээсэн гэж ираны ISNA агентлаг мэдээлжээ. Одоогийн байдлаар зэвсэгт этгээдүүдийг парламентын нэгэн албан өрөөнд оруулан бүслээд баривчлахаар ажиллаж байна.
Энэ үеэр бас нэг хүн амь алдаж, найман хүн шархадлаа гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Яг энэ үйл явдалтай зэрэгцээд Тегераны ойролцоох Ираныг үндэслэгч Рухолла Мусави Хомейни бунханд ч бас буун дуу гарсан байна. Бунханд бөмбөг дэлбэлсэн гэсэн мэдээлэл ч бас байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр цагдаагийнхан зэвсэгт этгээдүүдээс хоёрыг нь баривчилсан гэж байна.
0 Сэтгэгдэл
























