Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
5 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ  хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг ч зарлажээ. Уралдааны эцсийн дүнг  2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гаргах бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулах аж.

Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй шторк бэлтгэх, оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080, HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шаардлага тавьснаас гадна бүтээлээ нийгмийн сүлжээнд нийтэлж, хандалт авсан байх бас нэгэн үзүүлэлтийг чухалчилж байгаа юм байна.  

Уралдааны гол зорилго иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 260718 утаснаас лавлана уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан