Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ
“Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана
2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ
Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ
Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ
Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно
Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Т.Бархүү эрүүл, аюулгүй орчинд ажиллахыг уриална

“Боловсрол суваг” телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар тодорч, олон гайхалтай үзүүлбэрээр үзэгч олныг баясгаж, алмайруулж чадсан жүжигчин Т.Бархүү ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийллээ.

Монгол улсын хэмжээнд 2016 оны жилийн эцсийн байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад 3532 хүн, үйлдвэрийн осолд 332 хүн өртсөнөөс 31 хүн нас барсан байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх нь ХАБЭМТөвийн томоохон зорилго юм.
Тиймдээ ч “Яг түүн шиг-2” шоуны ялагч жүжигчин Т.Бархүүтэй хамтарч үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлаа сахин ажиллахыг олон нийтэд уриалж байгаа юм. Жүжигчин Т.Бархүү мөн адил нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ХАБЭМТөөс тавьсан саналыг сайшаалтайгаар хүлээн авсан нь хамтарч ажиллахад түлхэц боллоо.
Үзэгчдэд өөрийнхөө авъяас, ур чадварыг бишрүүлж чадсан жүжигчин Т.Бархүүгийн бас нэгэн сайн үйлсийн ажил нь гэр бүлийн хамт Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн дүүд сэтгэлийн хандив өргөсөн явдал билээ.

0 Сэтгэгдэл