“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Нисч яваа онгоцноос гурван ч хүнийг доош хаяжээ
Мексикийн Синалоа мужид нисч яваа онгоцноос гурван ч хүнийг доош хаясныг нутгийн иргэд гэрчилжээ. Нэг цогцос гэхэд л Эльдорадо хотын эмнэлгийн дээвэр дээр унасан нь биедээ олон тооны шарх, гэмтэлтэй байсан гэнэ.
Нутгийн эрх баригчид, хууль сахиулагчид энэ бол хар тамхины наймаачдын хийсэн ажил гэж таамаглаж байна. Харин тухайн хүн онгоцноос газар унахдаа гэмтсэн үү, эсвэл түүнийг зодож тамлан алаад онгоцноос шидсэн үү гэдгийг хэлж чадахгүй байгаа юм.
Тэр өдөр мөн мужийн төв Кульянкан хотоос 60 км-ийн зайд бас хоёр цогцос олдсоныг цагдаагийнхан мөн л онгоцноос шидсэн гэж үзэж байгаа төдийгүй тэр гурван хүнийг нэг онгоцноос шидсэн гэж үзэж байна.
Хэргийг шалгах үеэр тэр өдөр нам өндөрт ниссэн онгоцыг үзсэн хүн гараагүй гэнэ. Мексикийн Синалоа муж нь тус улсын хар тамхины хамгийн аюултай наймаачдын төлөөлөл оршин амьдардаг гэдгээрээ алдартай газар.
Мексикийн Синалоа мужид нисч яваа онгоцноос гурван ч хүнийг доош хаясныг нутгийн иргэд гэрчилжээ. Нэг цогцос гэхэд л Эльдорадо хотын эмнэлгийн дээвэр дээр унасан нь биедээ олон тооны шарх, гэмтэлтэй байсан гэнэ. Нутгийн эрх баригчид, хууль сахиулагчид энэ бол хар тамхины наймаачдын хийсэн ажил гэж таамаглаж байна. Харин тухайн хүн онгоцноос газар унахдаа гэмтсэн үү, эсвэл түүнийг зодож тамлан алаад онгоцноос шидсэн үү гэдгийг хэлж чадахгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл