Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
“Эвийн хадагтай ээжүүд” бид долоодугаар сарын нэгнийг мартаагүй

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт  хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. “Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллийг ил тодоор зарлаж залуусыг хүчирхийлэлд уриалан дуудсан шинжтэй мэдээ мэдээлэл ихээр гарах болсон. Энэхүү үзэгдэл нь Монголын түүхэнд  нэгэн хар толбо болон үлдсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг давтах нэгэн хөшүүрэг болохвий гэдэгт санаа зовинож буй эхчүүд  ийнхүү өөрсдийн санаа бодол уриалгаа хүргэж буй нь энэ ажээ.

Хурлын үеэр МУГЖ Н.Батцэцэг “Айл гэрийн эмэгтэйчүүд эх  хүн гэдэг бол тэр айлын түвшин сайхан байхын нэг үндэс байдаг. Сонгуулийн энэ үед хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр тарж буй янз бүрийн сэтгэл цочроосон зүйлүүдийг ихээр харснаас үүдэн буруу үр нөлөө гарахвий гэсэн айдас бидний дунд байна. Үүний эсрэг нэгдсэн 200 гаруй ээжийн хөдөлгөөн байгуулаад байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг бид мартаагүй байгаа. Тиймээс өдөөн турхирсан олныг цочроосон мэдээ мэдээллийг битгий гаргаасай. Тайван амгалан сонгууль болж улс орон минь шинэ ерөнхийлөгчөө тайван угтаж аваасай гэсэн үүднээс ийнхүү эвлэлдэн нэгдээд байна” гэсэн юм.

Мөн хадагтай ээжүүдийн төлөөллүүд “2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр гудамж талбай дүүрэн буутай цэрэг, байлдааны машин, техник жагсаж ард иргэд бие биенийхээ өөдөөс турхиран боссон гашуун түүх бидэнд бий. Таван сайхан ээж төрүүлсэн үрээсээ хагацаж, энгийн ард цус нулимсандаа живж зовж шаналж хэдэн арван хүүхэд өнчрөн үлдэж амьдын хагацал амссан аймшигт үйл явдал, хар бараан өдрүүдийг бид мартаагүй.  Тиймээс  олон нийтэд хандан аливаа хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг аль болох цааш түгээн дэлгэрүүлж дэвэргэхгүй байхыг уриалж байна” гэлээ.

Тайван амгалан сонгуулиа өгөхийг хүсэж буй хэн бүхэн “Эвийн хадагтай ээжүүд” хөдөлгөөнд нэгдэх боломжтой бөгөөд цаг минут тутамд Монгол орны өнцөг булан бүрээс эв эеийг хичээгч ээжүүд нэгдэж байгаа юм байна.

Ж.Сондор
Монгол Ардын Намын Сонгуулийн төв штаб

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан