“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Чех улс Европын холбооны квотоор дүрвэгсэд оруулахаа зогсоолоо
Чехи Улс Европын холбооны тогтоосон хуваарийн дагуу Итали, Грекээс цаашид дүрвэгч хүлээж авахгүй гэж тус улсын Дотоод хэргийн сайд Милан Хованец мэдэгдсэн байна. Тэрээр үүнийгээ улс орны аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарласан байна.
“Чех Улс үүнээс хойш дүрвэгсэд хүлээн авахаар есдүгээр сар хүртэл тогтоосон хуваарийг мөрдөхгүй” гэж чехийн Parlamentní listy хэвлэл сайдын хэлсэн үгийг иш татжээ. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж байгаа, эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж хэвлэл онцолсон байна.
Чехийн Дотоод хэргийн сайд үүний өмнө дөрөвдүгээр сарын 15-нд Чех улс дүрвэгсэд хүлээн авах Европын холбооны хөтөлбөрөөс гарахаа мэдэгдэж байсан юм. Тэгэхэд сайд Европын холбооноос тогтоосон хуваариар 2600 дүрвэгч хүлээн авах ёстшой ч Грекээс 12 хүнийг л хүлээж авсан гэсэн юм.
Итали, Грекийн дүрвэгсдийн лагерь дэх дүрвэгсэд тэндээс хурдхан явахын түүс болж байснаас цагаачдыг нэг бүрчлэн шалгахаа болиод байсан ч Хованец Чех улс цаашид тэднийг улс орондоо хяналт шалгалтгүй оруулж чадахгүй гэжээ.
Чехи Улс Европын холбооны тогтоосон хуваарийн дагуу Итали, Грекээс цаашид дүрвэгч хүлээж авахгүй гэж тус улсын Дотоод хэргийн сайд Милан Хованец мэдэгдсэн байна. Тэрээр үүнийгээ улс орны аюулгүй байдлын үүднээс гэж тайлбарласан байна. “Чех Улс үүнээс хойш дүрвэгсэд хүлээн авахаар есдүгээр сар хүртэл тогтоосон хуваарийг мөрдөхгүй” гэж чехийн Parlamentní listy хэвлэл сайдын хэлсэн үгийг иш татжээ. Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэж байгаа, эцсийн шийдвэр хараахан гараагүй байна гэж хэвлэл онцолсон байна.

0 Сэтгэгдэл