“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хааны гэр бүлийнхнийг суллах гэж Катар алан хядагчдад асар их мөнгө өгч байжээ
Иракын өмнөд нутагт шонхрын ан хийж яваад алан хядагчдад браигдсан хааны гэр бүлийнхнийг суллахын тулд Катарын Засгийн газар олон улсын террористуудад хэдэн зуун сая доллар өгсөн байна гэж Financial Times сонин бүс нутгийн засгийн газрын албан тушаалтан болон хээрийн командлагчдын нэгнээс эх сурвалж болгон мэдээллээ.
Хэвлэлийн баталснаар бол дөрөвдүгээр сард болсон энэ наймаагаар барьцаанд байсан 26 хүнийг суллаж авсан юм байна.
Катар улс алан хядагчдыг дэмжсэн гэдгээ албан ёсоор няцааж байгаа ч эмиратын засгийн газарт ойр эх сурвалж болохоор ийм мөнгөний тухай баримт байгааг баталж байгаа юм байна. Тэр ийм мөнгө гарсан нь үнэн гэж байгаа ч яг тодорхой хэдий мөнгө болохыг яг хэлэхгүй байгаа гэнэ. Хэлэлцээрт оролцсон гэх хоёр талын эх сурвалж энэ мөнгийг лавтай 200-300 сая доллар байсан гээд “Тахрир аш-Шам” буюу өмнө нь “Жабхат ан-Нусра” хэмээн нэрд гарсан алан хядагч бүлэглэлд өгсөн гэж байгаа юм.
Зургадугаар сарын 5-нд Саудын Араб, Египет, Бахрейн, Арабын нэгдсэн Эмират улсууд Катар улсыг “Лалын улс”, болон “Аль Кайда” бүлэглэлийн алан хядагчдыг дэмжиж байна хэмээн дипломат харилцаагаа тасалсан юм. Үүнтэй Йемен, Ливи, Мальдив, Маврикийн улсууд бас нэгдээд байгаа юм.
Иракын өмнөд нутагт шонхрын ан хийж яваад алан хядагчдад браигдсан хааны гэр бүлийнхнийг суллахын тулд Катарын Засгийн газар олон улсын террористуудад хэдэн зуун сая доллар өгсөн байна гэж Financial Times сонин бүс нутгийн засгийн газрын албан тушаалтан болон хээрийн командлагчдын нэгнээс эх сурвалж болгон мэдээллээ. Хэвлэлийн баталснаар бол дөрөвдүгээр сард болсон энэ наймаагаар барьцаанд байсан 26 хүнийг суллаж авсан юм байна.

0 Сэтгэгдэл