Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Орос манайх руу цахилгаан дамжуулах шугам барина гэнэ

Монгол руу цахилгаан дамжуулах шинэ шугам барих ажил эхлүүлэх хэлэлцээрийг монголын талтай хэдэн сарын дараа хийж дуусгаад Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурна гэж ОХУ-ын Эрчим хүчний сайдын нэгдүгээр орлогч Алексей Текслер Петербургийн эдийн засгийн форумын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Бид энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж бүх зүйлийг боловсруулаад, Засгийн газар хоорондын хэлэцээрийн төслийг хийж монголын талд өгнө” тэж Текслер Монгол, ОХУ хоёр улсын Эрчим хүчний сайд нарын уулзалтын дараа мэдэгджээ.
Тэр бас хоёр орны эрчим хүчний сайд нарын хэмжээнд ажлын хэсэг байгуулж Усан цахилгаан станцын барилгын асуудлыг судлахаар болсныг хэлсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард оросын "Россет" компанийн тэргүүн Олег Бударин Монгол руу агаарын шугам татаж 1ГВт эрчим хүч нийлүүлж болох юм гэсэн санал гаргаж байсан юм.

Монгол Улс Байгаль нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн, түүний ай савд Усан цахилгаан станц барих гэж байгаа нь Байгаль нуурын экологи, байгаль орчныг сүйрэлд хүргэнэ гэж оросын байгаль хамгаалагчид, иргэд үзэж байгаа учраас ОХУ-ын Байгаль орчны сайд Сергей Донской монголыг энэ төслөөсөө татгалзвал эрчим хүчний нь дутагдлыг өөр замаар нөхөж болох юм гэсэн саал дэвшүүлсэн юм.
Энд оросууд хямд үнээр эрчим хүч нийлүүлэх юм уу, байгалийн хий дамжуулах шугам барих гэсэн хувилбарууд байсан юм хэмээн http://1prime.ru мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан