“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Японы эзэн хааны эрх мэдлээ шилжүүлэх хуулийг парламент баталжээ
Японы Эзэн хаан Акихитогийн эрх мэдлийг шилжүүлэх тухай тусгай хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим хэлэлцэж баталлаа гэж Japan Today мэдээллээ.
Энэ хуулийн төслийг хааны титмээ өөрийн залгамжлагч Нарухитод шилжүүлье гэсэн өдгөө 83 настай эзэн хааны хүсэлтээр тусгайд нь боловсруулж хэлэлцсэн юм.
Хуульд хааны эрх мэдлээ шилжүүлэх хугацааг хууль баталсны дараах гурван жилд багтаана гэсэн ч хэвлэлүүдийн тэмдэглэснээр бол 2018 оны арванхоёрдугаар сард болж магадгүй гэж байна. Учир нь тэр үед эзэн хаан Акихито 85 нас хүрэх юм.
Эзэн хаан Акихито өнгөрсөн оны наймдугар сард ард түмэндээ хандаж телевизээр хэлсэн үгэндээ өөрийн нь нас өндөр болж албан үүргээ хэрэгжүүлэхэд хүнд болсон тул эрх мэдлээ шилжүүлж өгнө гэдгээ мэдэгдсэн юм.
Эзэн хааныг амьдад нь эрх мэдлийг нь шилжүүлэх явдал Японы сүүлийн 200 жилийн түүхэнд анх удаа тохиож байгаа юм.
Хуулийн төслийг японы парламентын дээд танхим буюу Зөвлөхүүдийн танхим энэ сарын 6-нд хэлэлцэж санал хураана.
Японы Эзэн хаан Акихитогийн эрх мэдлийг шилжүүлэх тухай тусгай хуулийн төслийг тус улсын парламентын доод танхим хэлэлцэж баталлаа гэж Japan Today мэдээллээ. Энэ хуулийн төслийг хааны титмээ өөрийн залгамжлагч Нарухитод шилжүүлье гэсэн өдгөө 83 настай эзэн хааны хүсэлтээр тусгайд нь боловсруулж хэлэлцсэн юм.

0 Сэтгэгдэл