Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Дэлхийн мэдээллийн томоохон агентлагууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв

Санкт-Петербургийн Олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр буюу зургадугаар сарын 1-нд ОХУ-ын мэдээллийн ИТАР-ТАСС агентлагаас зохион байгуулсан “Худал ба үнэн мэдээлэл: Орчин цагийн мэдээллийн ертөнцөд тулгарч буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг оролцов.

Дэлхийн мэдээллийн томоохон агентлагуудын төлөөлөгчид оролцсон энэхүү хэлэлцүүлгээр мэдээллийн эх сурвалж болон сувгуудын тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй өнөө үед үнэн ба худлыг хэрхэн ялгах тухай тулгамдсан асуудлыг  хэлэлцэв.

Уг уулзалтаар ЮНЕСКО-гийн харилцаа холбоог хөгжүүлэх олон улсын хөтөлбөрийн Оросын хорооны дарга Леонид Гусман, ANSA агентлагийн ерөнхий захирал Жузеппе Чербоне нар асуудал дэвшүүлэн хэлэлцүүлсний зэрэгцээ Франс Пресс агентлагийн Европын хэлтсийн захирал Кристин Бюажиар, ОХУ-ын ТАСС агентлагийн ерөнхий захирал Сергей Михайлов, Kyodo News агентлагийн олон улсын мэдээллийн газрын захирал Какуя Огата, Associated Press агентлагийн олон улсын мэдээ хариуцсан дэд ерөнхийлөгч Иэн Филлипс нар илтгэл тавив.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан