Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Эгийн гол” УЦС-ын төслийг Хятад санхүүжүүлэхээс татгалзлаа

“Торгоны зам” төслөөс болоод БНХАУ Сэлэнгэ мөрний цутгал Эгийн гол дээр барих Усан цахилгаан станцын төслийг санүүжүүлэхээс татгалзлаа гэж Байгал нуурын таларх Буриадын бүс нутгийн нэгдлээс мэдээлснийг Тайга.инфо хэвлэл дамжууллаа.

315 мегаваттын хүчин чадалтай “Эгийн гол” УЦС-ын төслийг 2015 онд хятад-монгол хоёр “Торгоны зам” төслийн хүрээн дэх таван том төслийн нэг гэж нэрлэсэн юм. Тэгэхэд Хятадын “Эксимбанк”  энэ төслийн санхүүжүүлэхээр нэг тэрбум доллараар санхүүжүүлэхээр  болсон юм. Энэ нь  Монгол, Хятад хоёр улс НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн өвийн 39 дүгээр чуулганы шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан хэрэг болсон юм. Өөрөөр хэлэл Усан цахилгаан станц нь Байгаль нуурт хэрхэн нөлөөлөхийг үнэлэх  шийдвэрийг зөрчсөн  юм.

Энэ нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Буриадын Кабаны районд 2016 оны хоёрдугаар сардБайгаль нуруын ай савд УЦС барих төслийн талаар санал асуулга, хэлэлцүүлэг болж Монголын Засгийн газар, хятадын “Эксимбанк”-д илгээлт явуулж Бүх дэлхийн өвийн конвенцийг биелүүлэх, бусад орны өв дурсгалд хохирол учруулахаа болихыг анхааруулж байсан юм.

Энэ эсэргүүцлийн давалгаа Монголын Засгийн газарт нөлөөлөөгүй ч харин хятадууд “бүхий л дүгнэлт гартал” гээд санхүүжүүлэхээ царцааж, хятадын “Гэчжоуба” фирм барилгын ажлаа зогсоон, өнөөдөр монголын талын эхм сурвалжийн хэлснээр бол хөрөнгөө өөр зүйлд зарцуулж эхэлжээ.

ОХУ-ын Буриад, Эрхүү мужид энэ асуудлаар олон нийтийн санал асуулга, хэлэлцүүлэг болж эдгээр төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн  юм. Монголчуудын Усан цахилгаан станц барих гээд байгаа Сэлэнэг болон түүний цутгал голууд нь Байгаль нуурын усан хангамжийн 50 хувийг хангадаг юм хэмээн irk.ru хэвлэл  мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан