Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ Үлэг гүрвэлийн олдворуудыг эх оронд нь эргүүлэн авчрах ажлын хэсэг Парис хотноо ажиллажээ “Туул усан цогцолбор” төсөл хэрэгжсэнээр нийслэлийн ундны усны аюулгүй байдлыг хангана 2022 оноос хойш 1561 цахилгаан автомашин импортолсны 76.3 хувь нь БНХАУ-аас нийлүүлэгджээ Ногоон автобусны" гэх тодотголтой 24 хүнд холбогдох хэргийг шийдвэрлэлээ Хувь хүний орлогын албан татварын 2025 оны хөнгөлөлтийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ Улаанбаатар хотын циркийн өдрүүд дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд төв талбайд болно Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
Facebook: Үзэн ядсан сэтгэгдлийн төлөө хариуцлага хүлээхгүй
Германы Засгийн газар олон нийтийн сүлжээ Facebook-ээр үзэн ядсан сэтгэгдэл илгээхийг хориглосон хуулийн төсөл өргөн барьсанд тус сүлжээний удирдлага шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдлээ гэж Die Zeit мэдээлжээ.

Германы Хуульзүйн сайд Хайко Маасын санаачилж өргөн барьсан төсөлд хүмүүсийн нийтлэлд оруулсан  ийм тааламжгүй сэтгэгдлийг Facebook өөрөө 24 цагийн дотор, онцгой нөхцөлд 7 хоногийн дотор сүлжээнээс авч байхаар тусгасан юм байна. Хэрэв ингээгүй тохиолдолд Facebook компанийг 50 сая еврогоор торогохоор хуулийн төсөлд тусгажээ.

Харин Facebook-ийн төлөөлөгч ийм сэтгэгдэл түгсэн тохиолдолд тухайн эрхзүйт төр, улс хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна.

Германы энэ хуулийн төсөл үүний зэрэгцээ Сэтгүүл эрхлэгчдийн холбооны зүгээс бас  эсэргүүцэлтэй тулгарч “Үг хэлэх эрх чөлөө”-г хязгаарлах гэлээ хэмээн шүүмжлүүлж байгаа юм.

Харин сайд Маас  “Үг хэлэх эрх чөлөө нь эрүүгийн эрх эхэлж байгаа тэр цэгт төгсгөл болдог. Бид үг хэлэх эрх чөлөөний эсрэг биш, харин бид хувь хүн, үндэсний эрх ашгийн эсрэг сэтгэгдлийн эсрэг байгаа юм” гэж  хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан