“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
БНАСАУ-г 100 хоног тайван орхиоч гэж Хятадын удирдагч АНУ-аас хүслээ

БНАСАУ-д нөлөөлөл үзүүлэхэд зориулан 100 хоног олгоод энэ хугацаандаа Вашингтон Умард Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авахгүй байхыг БНХАУ-ын дарга Си Зинпинь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаас хүслээ гэж японы Asahi сонин мэдээллээ.
Япон америкийн эх сурвалжаас авсан энэ мэдээлэлд америкийн тэргүүн Дональд Трамп БНАСАУ-ын гадаад худалдааны 90 хувийг Хятад эзэлж байгааг сануулаад энэ нь Бээжингээс Пеньянд шахалт үзүүлэх гол шижим болно гэсэн юм байна.
Трампын энэ мэдэгдэлд БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-г БНАСАУ-ын эсрэг энэ хатуу арга хэмжээнүүдээ тэвчинэ үү гээд Умард Солонгосын улс төрийн бодлогыг өөрчлөхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллахыг хичээж байна гэсэн юм байна.
Трамп, Си Зиньпин хоёр Пеньяны зүгээс томоохон өдөөн хатгалга хийгээд байх юм бол Умард Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авах нөхцөл, болзлын талаар ярилцаж тохирсон гэнэ. Хятадын санал болгоод байгаа 100 хоног нь долдугаар сард дуусна. Энэ хугацаа дуусахад Трамп, Си Зиньпин хоёр Германд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах юм.

0 Сэтгэгдэл