“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
БНАСАУ төлөөгүй татварынхаа төлөө Германд 10 сая долларын өртэй болов

13 жилийн турш ЭСЯ-ныхаа барилгын нэг корпусыг зочид буудалд түрээслүүлж ашиг олж байсан БНАСАУ энэ хугацаанд нэг ч удаа татвар төлж байгаагүй болохоор одоо 10 орчим сая еврогийн татвар нөхөн төлөх болж байна гэж Германы засгийн газрын эх сурвалжаас авснаа Süddeutsche Zeitung сонин, телевиз радиогийн NDR, WDR сувгууд дамжууллаа.
Умард Солонгос Берлин хотын төвд байдаг ЭСЯ-ныхаа барилгын зарим хэсгийг 2004 оноос зочид буудалд болгон түрээслүүлж, залуучуудад 17 еврогийн үнээр үйлчилдэг байжээ. Нэг удаад 4-6 хүн хонодог байсан гэхээр хэвлэлүүдийн тооцсоноор бол БНАСАУ-ын тал сард 40 мянган еврогийн ашиг олж байсан болж таарч байна. Харин энэ хугацаанд БНАСАУ германы татварын байгууллагад нэг ч удаа татвар төлж байгаагүй гэдгийг хэвлэлүүд онцолжээ.
Одоо сар бүрийн 7 мянган еврогоор бодож татвар авах талаар Берлин Умард Солонгостой яриа хэлэлцээ хийх гэж байгаа юм байна.
Байрныхаа зарим хэсгийг бусдад түрээслүүлж байсан БНАСАУ-ын ЭСЯ-ыг хаана гэж ХБНГУ-ын засгийн газар энэ тавдугаар сарын эхээр мэдэгдсэн юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны зөвлөмжөөр Пеньян үл хөдлөх хөрөнгөө дипломат болон консулын зориулалтаас өөрөөр ашиглах ёсгүй юм байна.

0 Сэтгэгдэл