Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг 3 дахь жилдээ зохион байгуулна

Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Улаанбаатар-2017” Үндэсний Аялал Жуулчлалын үзэсгэлэнг 3 дахь жилдээ Сүхбаатарын талбайд 6 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд зохион байгуулна.

Тус үзэсгэлэн нь нийт иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Аялал бүхэн аз жаргалтай” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.  

Цар хүрээний хувьд Монгол улсад суугаа элчин сайдын яамд, мэргэжлийн холбоод, аймаг орон нутгын аялал жуулчлалын газар, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын аутбаунд компани, авиа компани, олон улсын билет борлуулалтын төв,их дээд сургууль, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид, төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчлан оролцох юм. 

Тиймээс аялал жуулчлалын бизнес эрхлэгчид та бүхнийг Үндэсний Аялал Жуулчлалын “Улаанбаатар-2017” үзэсгэлэнд өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлан , хамтарч ажиллахыг урьж байна.

Үзэсгэлэнд талбай авч оролцох байгууллагууд энд дарж бүртгүүлнэ үү. 

Холбоо барих утас: 11-319747, 99089514
И-мэйл: ulaanbaatour@gmail.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан