ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Трамп, Ким Чен Ун хоёрын уулзах болзлыг АНУ зарлалаа
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай зөвхөн Вашингтоны болзлыг Пеньян зөвшөөрсөн тохиолдолд л уулзана гэж АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Никки Хейли мэдэгджээ.
“Ким Чен Ун ямар ч болзол тавьж болно. Гэхдээ бидний болзлыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бид түүнтэй уулзахгүй” гэж Хейли тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол БНАСАУ пуужингийн туршилт хийсээр байгаа нөхцөлд Вашингтон хэлэлцээрийн ширээнд суухгүй гэнэ. “Ерөнхийлөгч үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж НҮБ дэх АНУ-ын элчин сайд хэлжээ.
Үүний өмнө Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж “Хэрвээ боломжтой бол” гэсэн юм. Гэхдээ энэ талаар ямар нэг болзол тавьж байгаагаа хэлээгүй юм.
Өнгөрсөн ням гарагийн шөнө Пеньяаны харвасан баллистик пуужин 800 км орчим нисээд Солонгосын хойгоос 400 км-ийн зайд далайд унасан юм. Цагаан ордон энэ тухайд “Энэ бол дэлхийн улс орнуудыг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавихыг уриалсан сүүлийн өдөөн хагалга” гэж нэрлэсэн байна.
Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай зөвхөн Вашингтоны болзлыг Пеньян зөвшөөрсөн тохиолдолд л уулзана гэж АНУ-аас НҮБ-д суугаа элчин сайд Никки Хейли мэдэгджээ.“Ким Чен Ун ямар ч болзол тавьж болно. Гэхдээ бидний болзлыг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бид түүнтэй уулзахгүй” гэж Хейли тэмдэглэсэн байна. Түүнийхээр бол БНАСАУ пуужингийн туршилт хийсээр байгаа нөхцөлд Вашингтон хэлэлцээрийн ширээнд суухгүй гэнэ. “Ерөнхийлөгч үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэж НҮБ дэх АНУ-ын элчин сайд хэлжээ.
Үүний өмнө Трамп БНАСАУ-ын удирдагчтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлж “Хэрвээ боломжтой бол” гэсэн юм. Гэхдээ энэ талаар ямар нэг болзол тавьж байгаагаа хэлээгүй юм.
Өнгөрсөн ням гарагийн шөнө Пеньяаны харвасан баллистик пуужин 800 км орчим нисээд Солонгосын хойгоос 400 км-ийн зайд далайд унасан юм. Цагаан ордон энэ тухайд “Энэ бол дэлхийн улс орнуудыг Умард Солонгосын эсрэг хатуу хориг тавихыг уриалсан сүүлийн өдөөн хагалга” гэж нэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
ккк
зав орчуулаачээ мэдлэгтэй хүн олдохгүй байна уу
2017.05.18
























