ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Японы якуза нар жилийн хугацаанд 47 удаа мөргөлджээ

Японы якуза нарын гэмт хэргийн томоохон бүлэглэл "Ямагути-гуми" болон тэднээс 2015 онд салан тусгаарласан "Кобэ ямагути-гуми" бүлэглэлийн гишүүдийн дунд 2016 оны гуравдугаар сарын 7-ноос энэ тавдугаар сарын 10 хүртэлх хугацаанд 47 удаа мөргөлдөөн болсон гэж Японы хууль сахиулах байгууллага мэдээллээ.
Одоогоор ийм 30 мөргөлдөөнийг нь цагдаагийн байгууллага мөрдөнм шалгаж байгаа юм байна. “Бидний хяналтын ачаар хоёр бүлэглэл харьцангуй суларч, бүрэн тусгаар болж чадсан” гэж Японы Үндэсний цагдаагийн газрын тэргүүн Масаёси Сакагути хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Гэхдээ мафийн бүлэглэлүүд ойрын үед идэвхжин хөдөлгөөнд орж магадгүй хэмээн хууль сахиулагчид болгоомжилж байна. Тандалтын мэдээгээр дөрөвдүгээр сарын эцсээр "Кобэ ямагути-гуми" бүлэг дотор санал зөрөлдөөн гарч тэдний хянадаг нэг бүлэг бас салж гаран өөрийн "Нинкё-дантай ямагути-гуми" гэсэн нэрээр хөл дээрээ босч магадгүй гэнэ.
Японы якуза нарын бүлэглэл нь хувийн компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нь нэг биш. Тэдний орлогын эх үүсвэр нь мөрийтэй тоглоомын газрууд, эмсийн хүрээлэн, хар тамхи, зэвсгийн наймаа, санхүүгийн хуурамч ажиллагаа зэргийг дарамтлах явдал байдаг бол зарим нь барилгын бизнесийг хянадаг байна. Орлогын өөр нэг хэлбэр нь зарим бүлэглэл орон нутгийн баяр, фестиваль наадам байдаг гэнэ.

0 Сэтгэгдэл