Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Польшид амьдарч буй монголчуудыг нийгмийн даатгалд хамруулна
Т.ЖАНЦАН
Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ХНХ-ын сайд Н.Номтойбаярт олгохоор болов.
Манай иргэд БНПУ-д оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдан эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмж авдаг. Харин тэтгэврийн даатгалд хамрагдаж, төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, тэтгэвэрт гарахдаа төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн үндэс байхгүй аж.
Иймд монголчуудыг нийгмийн даатгалд хамруулах, тэтгэвэр, тэтгэмж олгохын тулд Засгийн газар БНПУ-ын талтай яриа хэлэлцээ хийж, хэд хэдэн зарчмыг баримтлахаар боллоо. Тухайлбал, нийгмийн даатгалд хоёр оронд давхар даатгуулахгүй байх, тэтгэврийн даатгалын шимтгэлийг тухайн орны хуулиар төлж, тэтгэврийн насанд хүрсэн үедээ даатгалд шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулах, шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэвэр авах, тэтгэвэр авах эрх үүссэн хүнд хоёр орны нутаг дэвсгэрт болон гуравдагч оронд оршин сууж байгааг үл харгалзан тэтгэвэр олгох зэрэг асуудлыг шийдэх болсон байна.
Энэ хэлэлцээр батлагдсанаар БНПУ-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа манай улсын иргэд ирээдүйд тэтгэвэр авахгүй байх, эсвэл маш бага хэмжээний тэтгэвэр авдаг байдал арилна гэж Засгийн газар үзлээ.
2015 онд гаргасан статистик мэдээнээс үзвэл БНПУ-д манай улсын 923 иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 612 нь Варшав, Краков, Лода, Вроцлав, Гданьск, Познань хотод байгаа юм.
Т.ЖАНЦАНМонгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс /БНПУ/ хоорондын “Нийгмийн хамгааллын тухай” хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын холбогдох Байнгын хороо дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг ХНХ-ын сайд Н.Номтойбаярт олгохоор болов.

0 Сэтгэгдэл