Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
“Эх орны дайны баганат хөшөө”-нд цэцэг өргөлөө

Аугаа Их Ялалтын 72 жилийн ойн баярыг тохиолдуулж аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал ОХУ-аас Орхон аймагт суугаа Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевичнар ОХУ-ын  Ерөнхий консулын газрын дэргэдэх “Эх орны дайны баганат хөшөө”-нд цэцэг өргөлөө. Дараа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захиргааны өмнөх жанжнуудын хөшөө болон “Найрамдал”-ын  өндөрлөгт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Мөн “Найрамдал”-ын өндөрлөгөөс А.Амарын талбай хүртэл  “Үхэшгүй мөнгийн хороо”  жагсаал боллоо. Жагсаалд орон нутгийн удирдлагууд болон Зэвсэгт хүчний 186 дугаар анги,  “Оюутан цэрэг”, өсвөрийн аврагч- Скаутын бүлэг, төрийн байгууллагын албан хаагчид, ОХУ-ын иргэд оролцсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь ямар нэг хэмжээгээр татагдан оролцож, 110 сая хүн цэргийн албанд татагджээ. Энэхүү дайнд 60 сая хүн үрэгдсэний 20 сая нь цэрэг, 40 сая нь энгийн иргэд байв. Үүний тал хувь зөвхөн ЗХУ-ын иргэд байсан юм.  Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар 1.6 их наяд ам.доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан