Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Хачигт халдварын 424 тохиолдол бүртгэгджээ

Урин дулааны улиралтай зэрэгцэн хачгийн идэвхтэй үе эхэлсэн учраас хачигт халдвараас сэргийлж, өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалахыг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байгаа юм. Өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн харьяат 54 настай эмэгтэй хачигт риккетсиозоор өвчлөн хүндэрч нас барсан байна. Зөвхөн Говь-Алтай аймагт гэхэд хачигт халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэднээс гурван хүний биеийн байдал хүндэрсэн учраас ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эмч нарын багт тус аймагт өнгөрсөн сарын сүүлээр ажиллаж, яаралтай арга хэмжээ авсан гэнэ. Эдгээр хүний биеийн байдал одоогоор сайжирсан байна. Зоонозын өвчин судлалын төвийн мэдээгээр өчигдрийн байдлаар хачигт халдварын 424 сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1,8 дахин өндөр гарсан байна. Манай оронд 43 зүйл халдварт хачиг байдгаас одоогоор гурван төрлийн халдварт өвчин оношлогдсон аж. Тиймээс уул хадаар аялах, агаар салхинд гарахдаа хачигт халдвараас сэргийлж, битүү тод өнгийн хувцас өмсч, энд тэндээ хачиг наалдсан эсэхийг заавал шалгаарай. Хэрвээ хачигт хазуулсан, шигдсэн байдал илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг эмч нарын зүгээс анхааруулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан