Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Их хэмжээний сум зөөсөн монгол иргэдийг саатууллаа
Орос-монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэнийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгаж эхэллээ хэмээн Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.
“Галт тэрэг хурдаа саан хилийн зааг руу ойртох үед зөрчил гаргагч үүргэвчтэй ачаагаа галт тэрэгний зүтгүүр лүү шидсэнийг машинч нь шүүрч аваад хурдаа нэмж хил рүү ойртох үед нь зогсоож амжсан” гэж мэдээлэлд дурджээ.
Хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар бол үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37,5 мянган сум илрүүлсэн байна. Ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураажээ. Тэдний хоёр нь бүр автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон байна.
Буриадын гаалийн албаныхан Монгол Улсын иргэнд ОХУ-ын Эрүүгийн хулийн зүйл ангиар эхэрг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эн хуулиар бол их хэмжээний сум галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж нэг сая рубль хүртэлх торгууль ногдуулдаг юм байна.
Энэ хэргийг хоёр улсын хилээр сүүлийн жилүүдэд тохиож байгаа их хэмжээний сум галт хэрэгсэл гаргах гэсэн хамгийн том үйлдэл гэж мэдээлэлд дурджээ.
Орос-монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэнийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгаж эхэллээ хэмээн Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ. “Галт тэрэг хурдаа саан хилийн зааг руу ойртох үед зөрчил гаргагч үүргэвчтэй ачаагаа галт тэрэгний зүтгүүр лүү шидсэнийг машинч нь шүүрч аваад хурдаа нэмж хил рүү ойртох үед нь зогсоож амжсан” гэж мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл