Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Орон сууцны зээлийн санхүүжилтийн 25 хувийг орон нутагт олгоно
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сар бүр 23 орчим тэрбум төгрөг банкуудад төвлөрч эргээд зээл болон гарч буй юм.
Тэгвэл Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувийг нь хөдөө орон нутгаас хамруулах чиглэл банкуудад өглөө.
Ингэснээр банкнаас зээлийн шийдвэр нь гарсан ч ипотекийн зээлийн санхүүжилт хүлээж байсан иргэдийн асуудал шийдэгдэнэ хэмээн үзэж байна. Үүний зэрэгцээ цаашид зээлийн хүртээмж орон нутагт нэмэгдэх бололцоотой болж байгаа юм. Уг зээлийн санхүүжилтийн зарцуулалтанд Монголбанк хяналт тавьж ажиллах аж. Монголбанк энэ оныг дуустал ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг сар бүрийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа билээ.
Ингээд Ипотекийн зээлийн санхүүжилтийн үлдсэн хэсгийг Монгол Улсын Засгийн газраас улсын төсөвт тусган шийдвэрлэх болсон. Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монголбанк нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй болсон. Ийм учраас ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг ирэх онд багтаан Засгийн газарт шилжүүлэх юм.
Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс сар бүр 23 орчим тэрбум төгрөг банкуудад төвлөрч эргээд зээл болон гарч буй юм. Тэгвэл Монголбанкнаас сар тутам олгодог ипотекийн зээлийн эх үүсвэрээр олгох зээлдэгчийн 25 хувийг нь хөдөө орон нутгаас хамруулах чиглэл банкуудад өглөө.

0 Сэтгэгдэл