Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлгийн шав тавих ёслол боллоо

НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханы санаачлагаар Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болжээ. Эмнэлгийн шав тавих ёслол энэ сарын 28-ны өдөр боллоо. Тус арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Хангарьд улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх элчин Ян Чин Дун болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Эмнэлгийн барилгыг “Хангарьд-Улаанбаатар” ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар барьж гүйцэтгэн ирэх аравдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

Нийслэлийн Налайх дүүрэг 36 мянга гаруй  хүн амтай. Дүүргийн нийт хүн амын 32 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. Жил тутам 900 орчим хүүхэд шинээр мэндэлж байна. Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэн бүрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ” гэсэн том зорилт тусгагдсан. Энэ хүрээнд тус дүүрэгт 50 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлэгийн шав тавьж барилгын ажлыг эхлүүллээ.

Дүүргийн ЭМН-ийн Хүүхдийн тасагт өнгөрсөн онд 1447 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна. Налайх эрүүл мэндийн төв нь хүүхдийн түргэн тусламжгүй учраас хүүхдийн тасгийн хүлээн авахаар хоногтоо дунджаар 20-30 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авдаг аж. Цаашид орчин үеийн оношлогооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 50 ортой эмнэлэг байгуулснаар орны хүрэлцээ болон оношлогооны чадвар сайжрах, хүүхдийн эмгэгүүдийн бусад салбар хөгжин хүүхдийг хот руу явуулах чирэгдэл багасах зэрэг ач холбогдолтой юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан