Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МҮСХНХ, Улаанбаатар хотын төв номын сан, JCI Central байгууллагуудтай хамтрана

Монгол Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, JCI Central байгууллагууд гурвалсан санамж бичигт үзгэллээ.

Тус арга хэмжээнд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал А.Эрдэнэбат, JCI Central салбар байгууллагын 2017 оны ерөнхийлөгч Д.Солонго, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцсон юм.

Санамж бичигт УХНТНСан нь Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны Сэтгүүлчдэд зориулсан сургалтын байр, техник хэрэгслээр үнэ төлбөргүй хангахаар тусгасан бол. JCI Central байгууллага тус сургалтуудыг салбар бүрээр мэргэшсэн мэргэжлийн сургагч багшаар хангах үүрэг хүлээв. Харин МҮСХНХ нь сургалтанд хамрагдаж буй сэтгүүлчид болон гишүүн 101 мэдээллийн сайтуудаар дамжуулан Номын сан болон JCI Centralбайгууллагын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчилах мэдээлэл солилцохоор боллоо.

Сургалт 14 хоногийн давтамжтай явагдах бөгөөд нэг удаагийн сургалтанд 80 сэтгүүлч суралцах боломжтой юм. Үүнд: Зөвхөн холбооны сэтгүүлчидээс гадна ТВ, Радио, Сонин, Сэтгүүлийн сэтгүүлч нар оролцож болох бөгөөд тус квотыг МҮСХНХ гаргаж өгч байхаар хэлэлцлээ.

Сургалтын сэдэв эдийн засаг, уул уурхай, боловсрол, хүний эрх, сошиал хөгжүүлэлт, маркетинг менежент гэх мэт ямар ч төрлөөр явагдаж болох бөгөөд сургалт болох долоо хоногтоо МҮСХНХ авах сургалтынхаа сэдвийг JCI Central байгууллага болон УХНТНСанд өгч байхаар болов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан