Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Тринозаурус Батаар”-ыг худалдсан Эрик Прокопид 10 жил хорих ял оноож магадгүй

“Тринозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясны хэрэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төлөөлж, нэхэмжлэл гаргасан АНУ-ын иргэн, өмгөөлөгч Роберт Пэйнтер хамтрагч Ларри Юьрс, Адам Кейг нартай хамт өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд үлэг гүрвэлийн ясны талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Өмгөөлөгч Роберт Пэйнтерийн хэлснээр “Тринозаурус Батаар”-ыг хоёр сарын дараа гэхэд эх оронд нь авчирах юм байна. Одоогоор энэ хэргийг АНУ-ын Холбооны шүүхэд шилжүүлсэн байгаа гэнэ. “Тринозаурус Батаар”-ыг АНУ-ын иргэн Эрик Прокопи гэгч худалдсаныг тогтоожээ. Тэрээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын иргэн Пис Мортой хамтран ямар ч зөвшөөрөлгүйгээр үлэг гүрвэлийн ясыг АНУ-ын хилээр оруулсан байна. Мөрдөнбайцаалтын явцад Эрик Прокопи үлэг гүрвэлийн ясыг Японоос худалдаж авсан хэмээн мэдүүлсэн аж. АНУ-ын хилээр оруулахдаа “гүрвэлийн яс” 15 мянган ам.долларын үнэтэй хэмээн мэдүүлжээ. Гэхдээ дуудлага худалдаанд оруулахдаа нэг сая гаруй ам.долларын үнэтэй, Монголоос гаралтай динозаурын яс хэмээн мэдэгдсэн байжээ. Энэ бол түүний үлэг гүрвэлийн яс худалдсан анхны тохиолдол биш, дөрөв дэх удаагийн үйлдэл байсан гэдгийг өмгөөлөгч хэлж байв.
Тиймээс АНУ-ын Холбооны шүүх түүний эл хууль бус үйлдэлд арав хүртэл жил хугацаагаар хорих ял, дээр нь мөнгөн торгууль ногдуулж магадгүй гэдгийг ч өмгөөлөгч Роберт Пэйнтер хэллээ.   
Б.Алтан
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан