Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Ирэх намар 477.6 мянган тонн улаан буудай хурааж авна
Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тарих болов. Үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ ургуулах юм байна. Ингээд нийт 458 мянган га-д тариалалт хийх тооцоо гарлаа. Ингэснээр ирэх намар 498.5 мянган тонн үр тариа хурааж авна. Үүний 477.6 мянган тонн нь улаанбуудай юм. Мөн 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөв байна.
Ингээд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэлээ.
Энэ жилийн тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр хэрэгтэй аж. Тэгвэл аж ахуйн нэгжүүд өнгөрсөн оны ургацаас 39.8 мянган тонныг үрийн зориулалтаар нөөцөлжээ. Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн үр байна. Иймд нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдээд байгаа юм. Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэх хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ.
Тариланчдад үрийн буудайг 30-40, шатахууныг 50 хувийн урьдчилгаа авч зээлээр олгох шийдвэр гаргалаа. Ингээд үлдсэн төлбөрийг ургац хураах үед авах гэрээ байгуулах бэлтгэлийг ХХААХҮЯ-наас хангаад байна.
Энэ онд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэгийн талаар Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн захирал В.Үнэнбат “Манай сангаас тариаланчдад энэ жилийн нийт хэрэгцээт үр ариутгах бодисын 20 хувь, бордооны 10 хувь, үрийн буудайн 40 хувь, шатахууныг 100 хувиар тус тус хангаж дэмжихээр ажиллаж байна. Дэмжлэгт хамрагдах аж ахуй нэгж, иргэд хуваарийн дагуу төв болон сангийн салбарууд дээр гэрээ байгуулан дэмжлэгт хамрагдана “ гэв.
Тэгвэл 1 га талбайд тариалах үрийн үнэ 880 мянган төгрөг байх аж. Харин 1 га талбайд тариалалт хийх шатахууныг 10 литрээр тооцож Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон ТЭД төв сан дээр гэрээ байгуулах юм. Тэгэхдээ тухайн орон нутгийн шатахууны үнээр олгоно.
Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуй нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулана. Ингээд хүнсний ногоонд нэг га-д 6 литр, малын тэжээлд нэг га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах болжээ. Харин урьдчилгаанд нийт хэрэглэх шатахууныхаа 50 хувийн үнийг эхэлж төлнө. Үлдсэн мөнгийг нь жилийн эцэст төлж барагдуулах юм.
Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тарих болов. Үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ ургуулах юм байна. Ингээд нийт 458 мянган га-д тариалалт хийх тооцоо гарлаа. Ингэснээр ирэх намар 498.5 мянган тонн үр тариа хурааж авна. Үүний 477.6 мянган тонн нь улаанбуудай юм. Мөн 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах төлөв байна. Ингээд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрх тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлэлээ.

0 Сэтгэгдэл