Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно

Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл  нийслэлийн 6 дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна. Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн 6 дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнд:

  • Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
  • Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
  • Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
  • Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
  • Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
  • Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
  • Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст


Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4000 төгрөг байна гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан