Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
”Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалт эхэллээ
Санхүү, хөрөнгийн зах зээлийн шилдгүүд нэг дор цуглах "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулга уулзалт "Корпорэйт конвеншн" зочид буудлын их танхимд эхэллээ.

Монголын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбарт дангаар бүрдүүлж байгаа энэ үед тус чуулганыг зохион байгуулснаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд дэм болно гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. Чуулга уулзалтад 1000 орчим төлөөлөгч оролцохоор бүртгэлээ хийлгэж байна.
Тус чуулганаар Хөрөнгө оруулалт, Хувьчлал, Санхүү ба Технологи, Гарааны бизнес гэсэн үндсэн дөрвөн сэдвийг хэлэлцэх бөгөөд хөгжиж буй хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэж буй юм.
Мөн үеэр дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчид туршлагаасаа хуваалцаж, зах зээлийн чиг хандлагын талаар мэдээлэхээр хүрэлцэн иржээ. Тухайлбал Швейцарийн “Adveq Management AG”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Бруно Рашле оролцож хөрөнгө оруулалтын сангийн баримтладаг зарчмууд, хөрөнгө оруулалт хүсэгчдэд тавьдаг шаардлагуудын талаар илтгэл тавина.
Чуулганаар зөвхөн хөрөнгийн зах зээлд анхаарал хандуулаад зогсохгүй иргэдэд санхүүгийн боловсрол олгохоос гадна санхүүжилт эрэлхийлж буй бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбоно гэдгийг албаныхан тодотголоо.

0 Сэтгэгдэл