УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Оросын иргэн Селезневт АНУ-ын шүүх 27 жилийн ял оноолоо
Оросын иргэн, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Валерий Селезневын хүү 27 настай Роман Селезневыг кибер гэмт хэрэг үйлдсэн хэмээн Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотын Холбооны шүүх 27 жил шоронд хорих ялаар шийтгэлээ гэж the Seattle Times хэвлэл мэдээллээ.
АНУ-ын хууль сахиулагчид түүнийг 2014 онд Мальдивын арлуудад очих үеэр нь нисэх буудалд саатуулан баривчлах үеэр Роман Селезневоос банкны картын 1,7 сая дугаар гарсныг хулгайлсан болохыг нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм. Америкийн хуулийн байгууллага түүнийг ойролцоогоор санхүүгийн 37 мянган байгууллагад нийтдээ 170 сая долларын хохирол учруулсан гэж тогтоожээ.
Шүүх хурлын явцад Роман Селезнев өөрийн буруугаа бүрэн хүлээсэн байна. Тэрээр 11 хуудас захидал бичиж өөрийн мэдлэг туршлагаа кибер дайралт, интернетийн гэмт хэрэгтэй тэмцэх үйлст зориулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Харин ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам Роман Селезневыг баривчилсан, шүүсэн нь хууль бус гэж үзэж байгааг хэвлэлийн алба нь мэдээлжээ. Энд “Оросын иргэнийг баривчилсан нь хууль бус, түүнийг гурав дахь орны нугаас үндсэндээ хулгайлсан” гэж тэмдэглэсэн байна.
novshiig tsaazaar avahgui luivarchinguud haa gazar adil
heden ijl bolj baina barigdaad,,,ali ch ulsaas hyn hulgaildag oron, ene zaluu chin buruugui gesen , tamlasaar baigaad hyleelgej dee,,
Оросын иргэн, ОХУ-ын Төрийн Думын гишүүн Валерий Селезневын хүү 27 настай Роман Селезневыг кибер гэмт хэрэг үйлдсэн хэмээн Америкийн Вашингтон мужийн Сиэтл хотын Холбооны шүүх 27 жил шоронд хорих ялаар шийтгэлээ гэж the Seattle Times хэвлэл мэдээллээ. АНУ-ын хууль сахиулагчид түүнийг 2014 онд Мальдивын арлуудад очих үеэр нь нисэх буудалд саатуулан баривчлах үеэр Роман Селезневоос банкны картын 1,7 сая дугаар гарсныг хулгайлсан болохыг нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм. Америкийн хуулийн байгууллага түүнийг ойролцоогоор санхүүгийн 37 мянган байгууллагад нийтдээ 170 сая долларын хохирол учруулсан гэж тогтоожээ.
Шүүх хурлын явцад Роман Селезнев өөрийн буруугаа бүрэн хүлээсэн байна. Тэрээр 11 хуудас захидал бичиж өөрийн мэдлэг туршлагаа кибер дайралт, интернетийн гэмт хэрэгтэй тэмцэх үйлст зориулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Харин ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам Роман Селезневыг баривчилсан, шүүсэн нь хууль бус гэж үзэж байгааг хэвлэлийн алба нь мэдээлжээ. Энд “Оросын иргэнийг баривчилсан нь хууль бус, түүнийг гурав дахь орны нугаас үндсэндээ хулгайлсан” гэж тэмдэглэсэн байна.
0 Сэтгэгдэл
2017.04.22
2017.04.22
























