УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Манай улс оны эхний улиралд найман сая тонн нүүрс экспортолжээ

Манай улсын экспорт оны эхний улиралд өнгөрсөн оны мөн үеэс 35.6 хувиар буюу 340 сая ам.доллараар өссөн дүн гарав. Үүнд ашигт малтмалын экспортын өсөлт гол нөлөө үзүүлсэн байна. Уул уурхайн нийт экспорт өнгөрсөн оны эхний улиралд 843 сая ам.доллар байсан. Харин энэ онд 1.2 тэрбум ам.долларт хүрсэн аж.
Жишээлбэл ашигт малтмалын экспортод эзлэх хувь 4.5 хувиар нэмэгджээ. Ингэж нэмэгдэхэд нүүрсний экспорт гол үүрэг гүйцэтгэв. Учир нь уг ашигт малтмалын үнэ огцом өсч нэг тонн нь 300 ам.долларт хүрээд буй билээ. Өнгөрсөн оны эхний улиралд 3.2 сая тонн нүүрс экспортолж байж. Тэгвэл эдүгээ найман сая тонныг экспортолсон дүн гарлаа.
Дэлхийн зах зээлд нэг унц алтны дундаж үнэ өнгөрсөн сард 1231 ам.доллар болсон нь бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Харин нэг тонн зэсийн дундаж үнэ 5825 ам.долларт хүрсэн нь 18 хувиар өссөн дүн. Мөн төмрийн хүдрийн үнэ 57 хувиар өсч нэг тонн нь 88 ам.доллар болов.
Энэ оноос алт олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр Засгийн газраас гаргаад буй. Үүнээс гадна нүүрсний үнийн өсөлт экспорт нэмэгдүүлсэн билээ. Эдгээр шалтгааны улмаас манай улсын импорт өссөөд байна. Тэр дундаа нийт импортод эзлэх нефтийн бүтээгдэхүүний хэмжээ зургаан хувиар өслөө. Мөн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 42 хувиар өссөн дүн гарав. Ингээд манай улс гуравдугаар сард нийт импорт 29.6 хувиар өсч 177 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан аваад байна.

0 Сэтгэгдэл