Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
ОУВС МҮЭ-ийн холбооны саналыг судлахаар болжээ

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакертэй уулзсан билээ. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар ОУВС-гаас хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа иргэд, хөдөлмөрчдийн эрх ашгийг үл харгалзан бие дааж шийдвэр гаргасанд харамсч буйгаа илэрхийлсэн Х.Амгаланбаатар ерөнхийлөгч МҮЭ-ийн холбооны байр суурийг танилцуулжээ.
Тодруулбал, энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Засгийн газраас 8 төрлийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон нь гурван сарын өмнө байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 4 заалтыг зөрчиж байгааг дурдсан байна. Мөн энэ бүх асуудлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаан үүсч болзошгүй нөхцөл байдал үүссэнийг дуулгаад, 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдах ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн хурлаар нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Харин ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер Монгол Улсад хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаар дараах тайлбарыг өгчээ. “Хөтөлбөрийн гол зорилго нь Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулахад чиглэгдэж байгаа. Монгол Улсын Засгийн газар энэ хөтөлбөрт хамрагдаагүй байсан бол эдийн засаг хүнд байдалд орж олон хүн ажилгүй болох байсан. Монгол Улсын Засгийн газар маш их өртэй, валютын нөөцгүй болсон байна. Өрийн хавханд орсон ийм нөхцөлд өөрийн нөөц бололцоогоор эдийн засгаа сэргээх боломж туйлын хомс. Хөтөлбөрт хамрагдсанаар энэ онд Монгол Улсын эдийн засаг хасах үзүүлэлттэй гарах хэдий ч аажимдаа сэргэж 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрнэ гэсэн тооцоог гаргасан. Богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд золиос зайлшгүй гарна. Энэ золиос Монгол Улсын иргэн бүрээс гарах ёстой. Ингэхдээ бүгдэд ачааг тэнцүү үүрүүлэхийг хүсээгүй.
Орлого их олж байгаа иргэдэд ачааг илүү үүрүүлэхийг бодсон. Хувь хүний орлогын албан татварт маш том өөрчлөлт гарсан. Их орлого олж байгаа бол илүү их татвар төлөх ёстой гэсэн зарчимтай байгаа. Гуравдугаар сарын 21-нд бондын төлбөр хийгдэх ёстой байсан учир хөтөлбөрт хамрагдах асуудлыг маш богино хугацаанд хийсэн. Хөтөлбөр 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх болгондоо нөхцөл байдлыг судалж дүгнээд та бүхний тавьсан саналыг шийдвэрлэх боломжтой эсэхийг харгалзан үзнэ” гэжээ.

0 Сэтгэгдэл