Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Токио хотын “Моригасаки” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Япон улсын нийслэл Токио хотод үйлдвэрийн болон ахуйн бохирдол ус цэвэрлэдэг 20 байгууламж байдаг байна. Эдгээрээс хамгийн том нь “Моригасаки” цэвэрлэх байгууламж аж. Тус байгууламж нь Токио хотын иргэд, аж ахуйн нэгжийн ялгаруулж буй бохир усны 25 хувийг дангаар цэвэршүүлдэг байна. Ингэхдээ химийн бодис ашигладаггүй. Байгалийн бичил биет ашиглан усаа цэвэрлэдэг хэмээн хотын даргад танилцууллаа.
Токио хотын үйлдвэрүүд хаягдал усаа тодорхой хэмжээнд цэвэрлэсний дараа “Моригасаки” цэвэрлэх байгууламжид тусгай сувгаар нийлүүлдэг байна. Нийлүүлсэн усыг бичил биеттэй цистернүүдэд цэвэрлэж, гол мөрөн, далайд цутгадаг аж. Цэвэрлэх байгууламжид ирсэн бохир ус болон лагийг тунгаасан ус, цэвэрлэж далайд цутгахад бэлэн болсон ус зэргийг хотын дарга тэргүүтэй төлөөлөгчдөд харуулж, ямар шат дамжлагатай ажилладаг талаар танилцуулав.
“Моригасаки” цэвэрлэх байгууламж нь хоногт 1 сая 500 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай аж. Үлдсэн лагийг эрчим хүч гарган авахад зарцуулж, ашигтай ажилладгийг тус байгууламжийн тэргүүн хэллээ. Цаашид бохир ус цэвэрлэхэд зарцуулж байгаа эрчим хүчийг хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарч байгаагаа мөн дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл