УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Лавров Абхазид айлчилсан нь Гүржийн тусгаар тогтнолд халдаж байгаа хэрэг гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Абхазид айлчилж тэнд дипломат төлөөлөгчийн газраа нээж байгаа нь тусгаар тогтоносон Гүрж улсын бүрэн эрхт байдал, тусгаар улсын хилийн тухай олон улсын эрхзүйг зөрчсөн хэрэг гэж Гүржийн Гадаад хэргийн яам мэдэгдсэн байна.
“Гүржийн улсын хилийг зөрчин, эзэлсэн Абхазын нутагт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров айлчилж, хууль бусаар дипломат төлөөлөгчийн газраа нээж байгаа нь тусгаар улсын олон улсын хил, газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын эрхийн суурь хэм хэмжээг зөрчиж байгаа хэрэг” гэж мэдэгдэлд дурджээ.
Гүржийн Гадаад хэргийн яам тусгаар улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өдөөн хатгасан үйлдлээ зогсоохыг Орос улсаас уриалсан байна.
2008 онд болсон Орос Гүржийн дайны үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тушаал өгч энхийг сахиулах нэрээр Абхаз, Өмнөд Осетид цэргээ оруулсан юм. Улмаар 2008 оны наймдугаар сарын 14-16-нд Абхаз, Өмнөд Осети, Гүрж, Оросын ерөнхийлөгч нар энхийг тогтоох төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Харин наймдугаар сарын 26-нд ганцхан Орос л Өмнөд Осети, Абхазын тусгаар улс хэмээн хрүлээн зөвшөөрсөн байдаг.

0 Сэтгэгдэл