Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Түймрийн тоо 70 хувиар өсчээ

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны байдлаар 30 удаа ой, хээрийн түймэр гарч, 21 мянга 816 га талбай өртсөн талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн үзүүлэлт ажээ. Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага  ажиллаж байгаа юм. 30 удаагийн түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагын 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 ажилласан байна.

Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссоос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар хүргүүлжээ. Мөн иргэдийг аялал, зугаалгаар орон нутгийг зорихдоо татсан тамхи болон түүдэг галаа унтрааж, галын аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ-аас анхааруулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан