Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Хоолонд хордсон хүүхдүүдийг энгийн тасагт шилжүүлжээ

Төв аймгийн Батсүмбэр сумын сургуулийн дотуур байранд амьдардаг нэг гэр бүлийн хүүхдүүдэд хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандсан ч нэг хүүхдийн биеийн байдал хүндэрч нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Харин үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал нь хүндэвтэр байсан болохоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм. Тэгвэл ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж буй хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжсон учир энгийн тасагт шилжүүлсэн байна.

Мөн нэг гэр бүлийн хүүхдүүдээс гадна хордлогын шинж тэмдэг илэрсэн 10 гаруй хүүхдийг илрүүлж, тэдний есийг нь Төв аймгийн Батсүмбэр сумын эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Тэдний биеийн байдал сайжирч, эмчилгээ нь хэвийн үргэлжилж байгаа юм байна. Голомтоос шинээр эмнэлзүй илэрсэн хүн байхгүй бөгөөд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдээс болон хавьтлаас цуглуулсан сорьцыг мөн хоолны сорьцыг МХЕГ-т шинжилж байгаа аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан