Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
2017 онд 40-65 насны хүмүүст В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийнэ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн ЗД-ын орлогч П.Баярхүү тэргүүтэй албаны хүмүүс СХД-ийн 7, 9 дүгээр хорооны иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг салбарын хэмжээнд хийж, хэрэгжүүлж буй ажлаа товч танилцуулаад, иргэдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 2017 онд 40-65 насны хүн амд, 2018 онд 15-39 насны хүн амд хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоог үе шаттайгаар хийж, эмчилгээний зардлыг улсын төсөв, Эрүүл мэндийн даатгалын сан болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болсон; Гемодиализ эмчилгээний зардлыг төр хариуцаж байгаа; Элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх хагалгааны зардлыг мөн төрөөс хариуцдаг болохоор Засгийн газрын шийвэр гарсан зэргийг дуулгаад иргэдийн хүсэлтийн дагуу эмчилгээ, үйлчилгээг нь сайжруулах зорилгоор ойрын хугацаанд тус хороодын иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 3-р амбулаторид ажиллана гэдгээ хэллээ.

          Иргэдийн зүгээс төр засгийн бодлогын түвшинд хийж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндээс гадна боловсрол, нийгмийн хамгаалал, зам тээврийн чиглэлийн асуултыг илүү асууж, мэдээлэл авсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан