Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
МҮСХНХ, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллана

Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо хүүхдийн боловсролыг дэмжих ажлын хүрээнд "Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагатай хамтран ажиллахаар болов.

"Бяцхан мисс” ОУХБ нь 15 дах жилдээ хүүхдийн боловсрол, соён гэгээрүүлэх, авъяас билгийг нь хөгжүүлэх чиглэлээр ажиллаж иржээ. Тус байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг: Бид жил бүр эх орондоо "Бяцхан мисс” тэмцээнийг зохион байгуулдаг энэ нь хүүхдийн цогц хөгжлийн төлөөх хийж буй олон талт ажлын маань нэг хэсэг юм. Цаашид илүү өргөн хүрээнд хүүхэд багачууддаа тустай ажлыг хийнэ гэв.

Манай улсын мисс хүүхдүүд "Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд оролцдог болоод хоёр дахь жилтэйгээ золгожээ.

2017 оны Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн Сэлэнгэ аймгийн "ТЭРГҮҮН МИСС” Ж.Сувд

2015 оны Дэлхийн миссийн тэмцээний "Үндэсний ялагч”, "БЯЦХАН МИСС-2015” Улсын уралдаант тэмцээний "Тэргүүн Мисс” Ц.Мичидмаа

нар оролцохоор болжээ.

Энэ жилийн дэлхийн мисс тэмцээн Гүрж улсын Батуми хотноо "BEST PRINCESS OF THE WORLD-2017” нэртэйгээр зохион байгуулагдах бөгөөд  тус тэмцээний явцын мэдээллийг МҮСХНХолбоо гишүүн сайтуудаараа дамжуулан хүргэнэ.

Хамтын ажиллагааны хэлэлцээрт "Бяцхан мисс” ОУХБ-ын Тэргүүн Э.Оюунтунгалаг, МҮСХНХ-ны Дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан