УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АНУ Умард Солонгост урьдчилан цохилт өгөхөд бэлэн байна

БНАСАУ ээлжит цөмийн туршилт хийвэл АНУ урьдчилсан цохилт өгөхөд бэлэн байгааг NBC хэвлэл мэдэж мэдээлсэн байна. Америкийн тагнуулынхны мэдээгээр бол Умард Солонгос энэ амралтын өдрүүдээр цөмийн туршилт хийх бололтой.
Хэвлэлийнхэн америкийн тагнуулын өндөр албаны эх сурвалжаас авсан гэнэ. Тэднийхээр бол Пеньян энэ амралтын өдрүүдээр цөмийн туршилт хийх гэж байгаа юм байна. Умард Солонгосын цөмийн туршилтын талбайгаас 500 орчим км-т америкийн “Томагавк” далавчит пуужин харвах хоёр хөнгөн хөлөг байгаа гэж эх сурвалж телевизэд мэдээлсэн байна. Чухам ийм хөлгөөс Сирийн цэргийн бааз руу 60 ийм пуужин харвасан юм. Үүний зэрэгцээ АНУ-ын Агаарын цэргийн хүчин Номхон далай дахь Гуам арал дээр бөмбөгдөгч онгоцууд ажиллагаанд оролцоход бэлэн байгаа гэж эх сурвалж хэлжээ.
АНУ-ын Батлан хамгаалах яам “болох ажиллагааны талаар хэлэлцэхгүй, яг ямар маягаар явуулах тухай нийтэд мэдээлэхгүй” гэсэн хэмээн Reuters агентлаг дамжуулсан байна. “Командлал болзошгүй нөхцөл байдлаас хамгаалах бүхий л боломжийг байнга харж судалж байна. Өмнөд Солонгос, Япон зэрэг холбоотнуудаа хамгаалах нь бидний зорилго” гэж Пентагоны төлөөлөгч Дан Уайт хэлснийг агентлаг иш татсан байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн тухайд эхний ээлжинд эдийн засгийн болон дипломат аргаар тэмцэнэ гэсэн нь худалдааны хоригийг хэлсэн. Вашингтоныхоор бол үүнд БНАСАУ-ын худалдааны гол түнш Хятад ихээхэн үүрэг гүйцэтгэх ёстой. Трамп дөрөвдүгээр сарын 13-нд The Wall Street Journal хэвлэлд өгсөн ярилцлагадаа Умард Солонгосын эсрэг ажиллагаанд Хятад илүү нөлөөлнө гэж мэдэгдсэн юм.
Хүч хэрэглэх нь Трампын засаг захиргааны хувьд эхний арга хэмжээ биш гэж Reuters агентлагийн эх сурвалж тэмдэглэсэн байна. Гэхдээ дөрөвдүгээр сарын 9-нд АНУ Карл Винсон нисэх онгоц тээгчтэй бүлэглэлээ Солонгосын хойгийн зүг илгээгээд байгаа.
Үүний хариуд Умард Солонгос АНУ-ын энэ өдөөн хатгалгад цөмийн цохилтоор хариу өгнө гэж сүрдүүлээд байгаа юм.
Пеньяны энэ заналхийлэл, үйлдлийн хариуд хэд хэдэн арга хэмжээ авч болох талаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ерөнхийлөгч Дональд Трампад санал болгосны дотор удирдагч Ким Чен Ун болон түүний ойрын хүрээллийн, ялангуяа цөмийн зэвсэгт ойр хэдэн хүнийг хороох, эсвэл Умард Солонгос руу хорлон сүйтгэгч бүлэг илгээх, нэг бол Өмнөд Солонгост цөмийн зэвсэг байрлуулах гэсэн асуудлууд байжээ.

0 Сэтгэгдэл