Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ
Жаклин Онассистэй “үзэлцсэн” гэрэл зурагчин


-Кеннедигийн бэлэвсэн гэргийг мөрдсөн таван жил-

1973 оны дөрөвдүгээр сарын 10-нд Америкийн хамгийн алдартай папарацци гэрэл зурагчин Рон Галелла “Жаклин Онассиси болоод АНУ-ын эсрэг Галелла” гэх хэрэгт ялалт байгуулсан өдөр байлаа.  Сонирхолтой нь, тэр өөрөө таван жилийн турш Жаклин Кеннедиг мөрдсөн бөгөөд Онассисын гэгддэг хамгийн өндөр хамгаалалттай аралд хүртэл нэвтэрч чадсан байна. Тэгвэл тэргүүн хатагтайг папараццийн хаан юунд буруутгав?

Рон Галелла бол хамгийн алдартай, баян бас үл үзэгдэгч папарацци гэгддэг. Гэрэл зурагчин АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннидегийн бэлэвсэн гэргий Жаклин Кеннедиг Холбооны мөрдөх товчоотой хамтран түүнийг хууль бусаар мөрдсөн хэмээн буруутгасан байгаа юм.


Рон  дэлхийд алдартай олон оддыг мөрдөж үүнийхээ “шан”-г хүртэж явсан эр.

 Холливудын од Марлон Брандо түүний тархийг хагалж, дөрвөн ч шүдийг хуга цохьсон учраас үүнээс хойш тэрээр жүжигчинг мөрдөхдөө америк хөл бөмбөгийн дуулга өмсдөг болсон байна.
 

Ричард Бартон, Элизабет Тейлор нар үргэлж түүн рүү өөрсдийн бие хамгаалагчийг илгээдэг байсан гэдэг.
 

Гэхдээ тэрээр дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн том дуулиан бол Жаклин Кеннедигийн эсрэг зарга үүсгэсэн явдал нь.


Үнэндээ таван жилийн турш Жаклинаас бараг салалгүй мөрдөж чадсан ганц гэрэл зурагчин бол Рон.


Жаклин гэрээсээ гарах бүртээ түүнтэй заавал таардаг байсан гэдэг


Хүүхдүүдтэйгээ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахад нь гэрэл зурагчин модон дээр...


Дэлгүүр, кафе гээд хаана л бол хаана Рон...
Нэг удаа цэцэрлэгчийн дүрд хувирчихаад хогийн саванд фото аппаратаа нуугаад явж байсан ч гэдэг

Маш өндөр хамгаалалттай Жаклиний хувийн эдлэнд ч тэр нэвтэрч чадсан байсан аж.

Гэвч Жаклин түүнтэй таарах бүртээ аль болох тайван байхыг хичээдэг байсан бөгөөд түүнээс зугатаж чадахгүй байгаагаа л гайхаад хоцордог байв.

1972 онд тэрээр арга ядахдаа Роныг шүүхэд мэдэгдсэн байдаг.


“Би үргэлж айдастай амьдардаг боллоо. Гудамжинд гарах бүрт энэ эр намайг сүүдэр мэт дагаж явах юм. Энэ дэлхий дээр би түүнээс ангижрах газар ч олохгүй байна” хэмээн Жаклин ярьсан байна.

Гэвч шүүх гомдлыг хэлэлцээд гэрэл зурагчинг Жаклин болоод түүний хүүхдүүдэд ойртохыг хориглосон байна.


Харамсалтай нь үүний дараа гэрэл зураг харин ч улам дуулиан тарих болсон байна.
 


Галлелла үргэлж хоригийг зөрчиж байлаа. 25 метрээс илүү зайд ойртохгүй байх шүүхийн шийдвэрийн дагуу хэмээн өөртөө үргэлж ороосон урт метр авч явж, зайг хэмжих болов.


“Яагаад Жаклинг мөрдөөд байсан бэ гэвэл тэр үед надад найз бүсгүй байгаагүй. Нэг талаар тэр миний найз бүсгүй байсан юм” хэмээн гэрэл зурагчин хэлсэн байна.
 

Галелла одоо 85 настай. “Би одоо папарацци хийхээ болсон. Учир нь цусны даралтаас болоод гүйж чадахгүй байгаа”  гэжээ.


Өнөөдөр тэр өөрийн авсан гэрэл зургаар фото ном хийсэн шигээ амьдарч байна.
 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан