“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Спорт холбоодын ЕНБД нар номын дуу сонсоно

Өнгөрсөн сард Монголын үндэсний олимпын хороо долдугаар чуулганаа хийж, өнгөрсөн жилүүдэд ажилласан удирдлагын багийн тайланг сонсч, ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдах удирдлагын багийг сонгосон байгаа. 2017-2021 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллахаар болж улиран сонгогдсон Д.Загдсүрэн МҮОХ-ны дүрмийн дагуу хамгийн анхны гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганыг санал болгож томилсон. Ажлаа хүлээж авсан даруйдаа Э.Бадар-Ууган спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг хүлээн авч уулзаж, холбооны үйл ажиллагаа, хөгжил болон тулгамдаж буй асуудлуудаар нь санал солилцсон юм. Тэгвэл маргааш МҮОХ-ны гишүүн спортын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга нар дахин хорооны байранд цуглаж семинарт суухаар болжээ. Учир нь, тэдэнд зориулж ТББ-ын бүртгэл, допингийн хяналт, Олимпын эв санааны нэгдлийн сангийн хөтөлбөр болон Ашгабат-2017 Азийн танхимын болон тулааны 5 дугаар наадмын талаарх мэдээллийг хүргэж номын дуу сонсгохоор болсон байна.

0 Сэтгэгдэл