Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хөдөө аж ахуйн техник хэрэгсэл болон бусад бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг чөлөөллөө

Төрөөс дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, иргэдээ эрүүл, хямд үнэтэй газар тариалангийн бүтээгдэхүүнээр хангахад татвар, зээлийн бодлогоор дэмжих зорилгоор импортоор оруулж ирж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай зарим техник хэрэгслийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр боллоо.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн сайд П.Сэргэлэн “Монгол Улсын Засгийн газар “Атар”-ын гуравдугаар аяныг сэргээн хөгжүүлэх хүрээнд хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, техник тоног төхөөрөмжүүд, ургамал хамгаалалын бодисууд, үйлдвэрлэлийн бусад техник тоног төхөөрөмжүүдийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Энэ шийдвэрийн 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх хуулийг хэрэгжүүлэх журмыг УИХ-д өргөн барихаар боллоо. Манай улсад газар тариалан бол маш чухал салбар. Яг одоо хаврын тариалалт эхлэх гэж байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас бодлогын чанартайгаар дээрх асуудлыг шийдвэрлэж байна” хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа. Хуралдаанаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах төсвийн танилцуулга, Үндэсний сурын харваачдад улсын цол олгохоор өргөн мэдүүлэх тухай, төрийн хүндэтгэлийн концерт, үүрэг чиглэл өгөх  гэсэн дарааллаар явагдсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан