УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Horeca Ulaanbaatar ЕХРО 2017” болно

Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарт аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар зүй ёсоор орж, жил ирэх тутам ажлын байр, хөрөнгө оруулалт нэмэгдэх боллоо. Тус салбарын хөгжлийг даган олон улсын техник технологи нэвтэрч, гадаад дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл олшрох болсон байна. Үүнтэй уялдан Монголын зочид буудлуудын холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлал, зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид, хүнс, ахуй хэрэглээний ханган нийлүүлэгч байгууллагуудын дунд “HORECA ULAANBAATAR ЕХРО” үзэсгэлэнг жил зохион байгуулж ирсэн билээ.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид хоорондоо хамтран ажиллах, мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, туршлага судлах боломжууд нээгддэг юм. Жил бүр үзэсгэлэнд оролцогчдын тоо эрс нэмэгдэж байгаагаас харахадсалбарын бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсныг илтгэж байна.

Энэ удаагийн “HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэн 9 дахь жилээ зохион байгуулагдах бөгөөд 04-р сарын 14-15-ны өдрүүдэд “Корпорейт Конвеншн төв”-ийн үзэсгэлэнгийн танхимд болно. Мөн ХХҮҮХҮЯ, БОАЖЯ, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, НМХГ зэрэг байгууллага үзэсгэлэнг дэмжин ажиллаж байгаа нь зочид буудал, зоогийн газар, рестораны бизнес эрхлэгчид нэгдсэн нэг бодлого чиглэлтэй ажиллаж байгааг харуулж байгаа юм.“HORECA ULAANBAATAR ЕХРО 2017” үзэсгэлэнгийн үеэр шилдэг оролцогчдыг “Шилдэгстэнд”, “Өвөрмөцоролцогч”, “Ивээн тэтгэгч”гэсэн номинациар шалгаруулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл