УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Италчууд бидэнтэй хамтран кино хийх санал тавьсан
DOZ энтертаймент студийн захирал СТА Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу? Та сайхан наадсан уу?
-Сайхаан сайхан. Та бүхэн сайхан наадсан уу.
-Сайхаан. Энэ жилийн наадам бороо хур элбэгтэй сайхан болж өнгөрлөө. Наадмаар та хаагуур баярлав?
-Өө, ах нь хотод хуушуураа идээд бөх, морь хоёроо үзээд дэлгэр сайхан наадлаа даа. Энэ жил тэнгэр хангай их сайхан хураа хайр харамгүй хайрласан сайхан зун болж байна.
-“Хөх толбот хүмүүс” гэж кино чамгүй амжилт дагуулсан бүтээл боллоо. Энэ талаархи таны бодол?
-Манай “DOZ” энтертайментын хийсэн “Хөх толбот хүмүүс” гэдэг кино маань олон кино наадмуудаар оролцож нилээдгүй амжилт гаргалаа. Бид удахгүй киногоо гадаадын өөр наадмуудад оролцуулахаар бэлдэж байна.
-Манай уншигчдад шинэ уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?
-Энэ намраас шинэ кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Киноны зохиол ерөнхийдөө бичигдээд дууссан удахгүй зураг авалтдаа орно. Харин сонирхуулахад, зураг авалтаа Солонгос улсад хийх бодолтой байна. Дараагийн нэг том ажил бол удахгүй Италиас зочид төлөөлөгчид ирж бид бүхэнтэй хамтарч кино төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэ төсөл нь үндсэндээ Итал – Монголын хоорондын найрамдалт харилцааг улам баталгаажуулсан кино бүтээл болох учиртай юм. Манай хоёр орон хэдийнээсээ хоорондоо харилцаа холбоотой байсан улс. Марко Поло бол үүний нэг илрэл шүү дээ.
DOZ энтертаймент студийн захирал СТА Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.-Сайн байна уу? Та сайхан наадсан уу?

Г. Лхагваа
0 Сэтгэгдэл