Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Өмнөд Солонгос Монголын хугайлагдсан үлэг гүрвэлийн ясыг эргүүлж өглөө

Монголоос хулгайлж хууль бусаар гаргаж аваачсан үлэг гүрвэлийн үлдэгдлийг эргүүлэн өгнө гэж Өмнөд Солонгосын ерөнхий прокурор баасан гарагт мэдэгдлээ. Энэ нь чулуужсан 11 яс байгаа юм гэсэн байна.

Өмнөд Солонгосын хоёр иргэн монголын “хуурамч археологчидтай” хамтран тарбозаврын үлдэгдэл болон чулуужсан бусад ясыг хулгайлж  2014 онд Өмнөд Солонгост гаргасан юм байна. Чулуужсан яс дотор  70 сая жилийн өмнө азид амьдарч байсан махчин үлэг гүрвэл тарбозаврын гавал, хавирганы яс байгаа гэнэ. Ийм тарбозаврын яс, үлдэгдэл зөвхөн монголын говиос л олддог юм.
2014 оны тавдугаар сард Өмнөд Солонгост аваачсан энэ үлдэгдлийг хууль бус наймаачид 467 сая вон буюу 411 мянган доллараар үнэлж наймаалцжээ. Гэтэл 2015 оны хоёрдугаар сард хууль бус наймаачдын дунд маргаан гарч, нэг нэгнийгээ хуулийн байгууллагад өгсөн юм байна.

Прокурорын газар чулуужсан ясыг хурааж монголын мөрдөн байцаах албатай хамтран ажиллаж шинжилснээр эдгээр нь соёл, архелогийн үнэт олдвор болохыг тогтоосон байна.
Энэ бол Солонгос улс өөр бусад улсын хууль бусаарорж ирсэн соёлын өвийг буцаан өгч байгаа анхны тохиолдол юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан