“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Э.Бэхбаяр Дан Коловт түрүүллээ
Алдарт бөх Дан Коловын нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Болгарын Русе хотноо дөрөвдүгээр сарын 8-9-нд болж, эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ.

Энэхүү 55 дахь удаагийн тэмцээнд манай гурван бөх хүчээ сорьсон юм. Э.Бэхбаярын хувьд эхний тойрогтоо өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Ираны бөх Хейролла Гахраманиг, дараагийн тойрогт Гиви Давидовиг /Итали/, хагас шигшээд Леван Метревелиг /Испани/ тус бүр 10:0 гэсэн онооны илт давуугаар цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Румын улсын хашир туршлагатай бөх Андрей Дубовыг 9:4-өөр ялсан байна. Тэрбээр Дан Коловт түрүүлсэн Монголын 10 дахь бөх боллоо.
Дашрамд сонирхуулахад, өмнө нь Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар З.Ойдов /1971/, Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт. Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх /1974/, Ардын багш Д.Сэрээтэр /1968/, гавьяат тамирчин Ц.Нацагдорж /1976/, А.Энхээ /1988/, О.Пүрэвбаатар /1998/, Б.Наранбаатар /2002/, Ц.Энхжаргал /2010/, О.Бурмаа /2012, 2014/ онд тус тус түрүүлж байсан юм.

0 Сэтгэгдэл