“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
ОУИМ Д.Эрдэнэбилэг тэргүүлэв

“Нартын голомт” ХХК-ийн нэрэмжит даамын тэмцээн энэ сарын 7-9-нд Спортын төв ордонд болж ОУИМ, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг тэргүүллээ.
“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цувралын энэ оны хоёр дахь нь тус тэмцээн байсан бөгөөд нийт 56 даамчин өрсөлдлөө. Энэ сард Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-ий өмнөх бэлтгэл болсон уг тэмцээнд оролцогчдын дөрөвний нэг нь олон улсын цолтнууд байв.
Швейцарь системээр есөн өрөг тоглож дүнгээ гаргахад ОУИМ Д.Эрдэнэбилэг боломжит 18 онооноос 15-ыг авсан амжилтаар түрүүлж, ДДХМ Ц.Сүхбат, ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, спортын мастер Ц.Эрдэмбилэг нар удаалсан байна.
Харин тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер ОУМ М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, ахмад даамчдаас спортын мастер Л.Гансүх, Д.Дорж, хөвгүүдээс спортын мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл нар тэргүүлж, дэд мастер С.Болор, I зэргийн тамирчин Э.Сугарсүрэн, Г.Гүнсумъяа нар тусгай шагналын эзэд боллоо.

0 Сэтгэгдэл