Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ "Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”
Замын цагдаагийн албанаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр” хэмээн уламжлал болгон өнгөрүүлдэг. 
Дөрөв дэх удаагаа болж байгаа энэ жилийн өдөрлөг өнөөдөр  Эрх чөлөөний талбайд болно.

Энэ өдөрлөгөөр хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, үүний тулд эцэг эх, сургууль багш нар юунд жолооч тээвэрчид  юунд  анхаарах, багачууд өөрсдөө юу мэдэж байх талаар мэргэжлийн хүмүүс арга зүйн зөвлөгөө, өгч, үзүүлэх сургууль болох юм.

Зөвхөн энэ 2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд хүндэвтэр, хүнд байдлаар гэмтсэн. Энэ судалгаанаас үзэхэд нас барсан хүүхдийн 92 хувь нь орон нутагт автомашинд зорчигч хэлбэрээр, гэмтсэн хүүхдийн 52 хувь нь нийслэлд явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан