Хүүхдийн инженер, техникийн боловсролыг дэмжих “Дүдү машин” хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев албан ёсоор угтаж авлаа
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
Б.Амартүвшин: Нийслэлийн 8 дүүргийн төрийн өмчийн 87 сургуульд 181 багшийн сул орон тоо байгаа
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
"Саньяа-2026" элсний VI наадмын нээлт маргааш болно
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
900 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд нийт 900 орчим аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.
Хэлэлцүүлэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн төлөөлөл, иргэд идэвхтэй оролцов. Аж ахуйн нэгжүүдээс худалдаа, үйлчилгээ эрхлэх явцад учирдаг бэрхшээл, шаардлагатай зохицуулалтын талаар саналаа хэлж байлааэщ. Түүнчлэн иргэдийн зүгээс амар тайван, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцлийг хангуулах эрх зүйн орчин сайжирч байгаад талархаж байсан юм.
Журмын төсөлд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтыг тодорхой тусгаснаар байгууллага, аж ахуйн нэгжийг үргүй хөрөнгө оруулах, чирэгдүүлэхээс сэргийлж чадсан аж. Мөн гадна орчины тохижилтын шаардлагыг хангуулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох зохицуулалтыг тусгасан нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын тохижилтыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл