Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Төрийн банкийг энэ онд хувьчлахгүй

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж эхлээд байгаа юм. Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдэл хийхдээ, "Эдийн засгийн өсөлтийг тооцохдоо эрсдэл, нөөцөө харж гаргасан. Өмч хувьчлал явна, орлогыг нь эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд тавьсан. Төрийн банкийг тодотголоор хувьчлахад цаг хугацааны хувьд энэ онд багтах боломжгүй байгаа. Мөн үнэлгээ нь өсөх боломжтой гэсэн судалгаа гарсан учраас энэ онд хувьчлах жагсаалтаас хассан. Том төслүүдээ бүгдийг хөдөлгөнө, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь 2018 оноос тооцъё гэсэн" юм. Тэгэхээр энэ жил буюу 2017 онд Төрийн банкыг хувьчлахгүй нь нэгэнт тодорхой болжээ. Мөн Төрийн банкнаас гадна Оргил рашаан сувилал зэрэг төсвийн цоорхойг нөхөхийн тулд хувьчлахаар шийдээд байсан хэд хэдэн төрийн өмчит үйлдвэрийн газруудын хувьчлалыг энэ он жагсаалтаас хасаад байгаа юм байна.
Б.Саруул
www.unen.mn

0 Сэтгэгдэл